Хайраа хадгалж үлдэхийг хүсвэл

Гэр бүл дэх харилцааны алдаа даамжирвал тааламжгүй уур амьсгал бүрдэж, хөндийрөх, цаашлаад салахад хүргэдэг гэмтэй. Ийм байдлыг үүсгэхгүйн тулд сэтгэл зүйчид доорх зөвлөмжийг санал болгож байна.

* Гэр бүлд тэргүүлэх байр суурины төлөө бүү өрсөлд. Эхнэр нөхрийн хайр халамж, санхүүгийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшин зэрэг ач холбогдолтой зүйлсийг дуугаа өндөрсгөн хэрүүл тэмцэл хийхгүйгээр авах боломжтой.

* Түүнд найз нөхөд үүрэг хариуцлага, сонирхол, дадал зуршил гэхчилэн өөрийн ертөнц байдгийг сана. Энэ ертөнц байсаар байх болно. Үүнийг нь хориглох, таслан зогсоох, үгүйсгэх гэж өөрийгөө бүү зовоо. Хань ижил тан өмч бус, өөрийн гэсэн харилцаа хүрээ, үзэл бодолтой хувь хүн гэдгийг хатуу ойлго.

* Жижиг зөрчлүүд (”Чамд найз чинь чухал юм уу, тэгвэл би зайлаад өгье” “Хөршийнх рүү орохыг хатуу хориглож байна” гэх мэт) зуршил болвол харилцаа эвгүй болж байгаагийн шинж.

* Хайртай хүмүүс тэгдэггүй” “Чи надад хайргүй л юм байна” гэх мэтээр шууд тулгах, үнэлэлт дүгнэлт өгөх гэсний хэрэггүй. Учир нь иймэрхүү үг яриа хайртын чинь сэтгэл зүйг дарамталж байгаагийн нэг илрэл тул тийм таатай санагдахгүй.

* Өндөг шиг өөгүй хүн байдаггүйг хүлээн зөвшөөр. Тиймээс алдаа дутагдлыг нь ойлгож, хүлээцтэй хандаж сур. Гэхдээ архидалт, садар самууны асуудалд хүлээцтэй ханд гэсэн үг биш шүү.

* Хань ижил, хайртынхаа зан чанарыг өөрчлөх, өөрт тохиромжтой болгох гэж бүү оролд. Тогтож төлөвшсөн зан авиртай, өөрийн онцлогтой том хүнийг сургах, хүмүүжүүлэх гэж зүтгэх нь ямар ч үр дүнгүйг санаарай. Зарим нэг илэрхий дутагдал, зуршлыг аятайхан хэлж, засч залруулж болох юм. Түүнээс биш хүнийг бүхлээр нь өөрчлөх зорилго бүү тавь. Ер нь ямар ч их хайртай хосуудад ялгаатай, зөрчилтэй зүйл их бий. Нэг нь нам тайван байдлыг эрхэмлэдэг бол нөгөө нь чанга хөгжим, чимээ шуугианыг илүүд үзэх гэх мэтчилэн жишээтэй. Үүнээс болж салалтай нь биш. Хэрэв хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, ойлгодог бол аливааг зохицуулж, зөвшилцөх чадвартай

Сэтгэгдэлүүд:

1. uugii (зочин) | 2008-07-15 16:47:02
end ger buliin tuhai unen zuiluudiig bichsen bna. gehdeen arai l dutuu yum shig sanagdaad bna. hervee sanaand orvol bichij uldeeh bolno. huniig yamar baihad ni hairlasan be gedgee urgelj sanah heregtei baihaa, hezee ch uurchlugduhiig buu shaard gedeg bol hamgaas unen shuu. zaluusaa
2. Orgil | 2008-11-02 17:33:06
saihan bichleg bn

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.