Таргаар ханиадыг эмчлэх тухай
Ханиалгаад байгаа бол цэр ховхлох зорилгоор дараах ундааг бэлтгэж уугаарай.
Орц: 50 грамм аньсны шүүс ба гэрийн тараг, 10 грамм саахрын уусмал эсвэл зөгийн бал. Эдгээр хүнсийг хольж хутгаад, бэлэн болсон ундааг өдөрт 3-4 удаа, хоолны нэг халбагаар ууна. Ийм аргаар эмчлэх үед ус эсвэл цайны оронд гүзээлзгэний ханд уух нь тохиромжтой. Ханиаж байгаа тохиолдолд нэг өөр сайн жорыг санал болгоё. Үүнд 250 грамм нунтаг кофе, 500 грамм зөгийн бал, хагас литр хэртэй цангисны шүүс ба хоолны дөрвөн халбага гэрийн тараг хэрэгтэй.

Бүх зүйлийг сайтар хутгаж бэлтгэсэн ундааг өдөрт цайны халбагаар хоолны өмнө ууна.

Бас нэг үр дүнтэй аргыг санал болгоё.

Цайны гурван халбага гэрийн тараг, 500 грамм зөгийн бал, 100 грамм цөцгийн тос, 70 грамм чацарганы шүүс, нэг хумс сармис орно. Зөгийн балыг саван дотор хийгээд усан дотор тавьж хайлуулна. Дээр нь цөцгийн тос, тараг ба чацарганы шүүс болон сармис нэмж хийнэ. Бүгдийг нь сайтархутгаххэрэгтэй. Ингээдхоол идэхийн өмнө хоолны халбагаар сарын турш идэх хэрэгтэй. Ханиад хүрсэн бол доорхи зааврыг хэрэгжүүлээд үзээрэй. Нэг аяга хар хадны шүүс мөн ийм хэмжээний гэрийн тараг, хоёр аяга халуун ус, 100 грамм саахар орно. Бүх зүйлийг сайтар хутгаарай. Энэ бэлдмэлээс өдөрт дөрвөн аягыг уух хэрэгтэй.

Ханиад дарж, цэр ховхлоход дараах жор хэрэг болно.

Хоолны гурван халбага гэрийн тараг, хоолны хоёр халбага сонгины шүүс, хоолны 2-3 халбага ус мөн ийм хэмжээний зөгийн бал. Сонгины шүүсийг тараг, зөгийн балтай холиод ус нэмээрэй, тэгээд цагийн турш зөөлөн гал дээр буцалгана. Ийнхүү бэлтгэсэн ундааг хөрмөгц лонхонд юүлээд сайтар таглана. Энэ гайхамшигтай бэлдмэлийг хүүхэд эсвэл том хүн ч хэрэглэх боломжтой бөгөөд өдөрт 5-6 удаа цайны халбагаар ууна.

Ханиаднаас салах боломжийг доорхи жор өгнө.

Хоолны хоёр халбага тараг, хагас аяга сонгины шүүс, нэг хоолны халбага сармисны шүүс, 2-3 хоолны халбага зөгийн бал хэрэгтэй. Том хэмжээтэй саванд тараг, сонгины болон сармисны шүүс, зөгийн балаа хийгээд сайтар хутгаарай. Өдөрт хэд хэдэн удаа бүрэн эдгэртлээ ууна.

Ардын эмнэлгийн доорхи арга ханиадыг бүрэн эдгээнэ.

Хоолны хоёр халбага гэрийн тараг, нэг манжин, хоолны 2-3 халбага зөгийн бал. Манжингаа цэвэрлээд дотор талд нь бага зэргийн нүх гаргана. Түүн дотор зөгийн балаа хийж, манжингаа аяган дотор хийнэ. Тэгээд шүүс нь ялгарах хүртэл байлгаад түүнийгээ тарагтай холино. Үнтахын өмнө хоолны халбагаар уухдаа дараа нь өөр шингэн зүйл уухгүй байхыг хичээх хэрэгтэй.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.