Аз жаргал хаалгыг чинь тогшиход хажуугийн кафед сууж байваа! - Шинэ бичлэгүүд http://dulamsuren.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Sun, 02 Nov 2008 16:48:10 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Таргаар ханиадыг эмчлэх тухай]]> http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=92641 Ханиалгаад байгаа бол цэр ховхлох зорилгоор дараах ундааг бэлтгэж уугаарай.
Орц: 50 грамм аньсны шүүс ба гэрийн тараг, 10 грамм саахрын уусмал эсвэл зөгийн бал. Эдгээр хүнсийг хольж хутгаад, бэлэн болсон ундааг өдөрт 3-4 удаа, хоолны нэг халбагаар ууна. Ийм аргаар эмчлэх үед ус эсвэл цайны оронд гүзээлзгэний ханд уух нь тохиромжтой. Ханиаж байгаа тохиолдолд нэг өөр сайн жорыг санал болгоё. Үүнд 250 грамм нунтаг кофе, 500 грамм зөгийн бал, хагас литр хэртэй цангисны шүүс ба хоолны дөрвөн халбага гэрийн тараг хэрэгтэй.

Бүх зүйлийг сайтар хутгаж бэлтгэсэн ундааг өдөрт цайны халбагаар хоолны өмнө ууна.

Бас нэг үр дүнтэй аргыг санал болгоё.

Цайны гурван халбага гэрийн тараг, 500 грамм зөгийн бал, 100 грамм цөцгийн тос, 70 грамм чацарганы шүүс, нэг хумс сармис орно. Зөгийн балыг саван дотор хийгээд усан дотор тавьж хайлуулна. Дээр нь цөцгийн тос, тараг ба чацарганы шүүс болон сармис нэмж хийнэ. Бүгдийг нь сайтархутгаххэрэгтэй. Ингээдхоол идэхийн өмнө хоолны халбагаар сарын турш идэх хэрэгтэй. Ханиад хүрсэн бол доорхи зааврыг хэрэгжүүлээд үзээрэй. Нэг аяга хар хадны шүүс мөн ийм хэмжээний гэрийн тараг, хоёр аяга халуун ус, 100 грамм саахар орно. Бүх зүйлийг сайтар хутгаарай. Энэ бэлдмэлээс өдөрт дөрвөн аягыг уух хэрэгтэй.

Ханиад дарж, цэр ховхлоход дараах жор хэрэг болно.

Хоолны гурван халбага гэрийн тараг, хоолны хоёр халбага сонгины шүүс, хоолны 2-3 халбага ус мөн ийм хэмжээний зөгийн бал. Сонгины шүүсийг тараг, зөгийн балтай холиод ус нэмээрэй, тэгээд цагийн турш зөөлөн гал дээр буцалгана. Ийнхүү бэлтгэсэн ундааг хөрмөгц лонхонд юүлээд сайтар таглана. Энэ гайхамшигтай бэлдмэлийг хүүхэд эсвэл том хүн ч хэрэглэх боломжтой бөгөөд өдөрт 5-6 удаа цайны халбагаар ууна.

Ханиаднаас салах боломжийг доорхи жор өгнө.

Хоолны хоёр халбага тараг, хагас аяга сонгины шүүс, нэг хоолны халбага сармисны шүүс, 2-3 хоолны халбага зөгийн бал хэрэгтэй. Том хэмжээтэй саванд тараг, сонгины болон сармисны шүүс, зөгийн балаа хийгээд сайтар хутгаарай. Өдөрт хэд хэдэн удаа бүрэн эдгэртлээ ууна.

Ардын эмнэлгийн доорхи арга ханиадыг бүрэн эдгээнэ.

Хоолны хоёр халбага гэрийн тараг, нэг манжин, хоолны 2-3 халбага зөгийн бал. Манжингаа цэвэрлээд дотор талд нь бага зэргийн нүх гаргана. Түүн дотор зөгийн балаа хийж, манжингаа аяган дотор хийнэ. Тэгээд шүүс нь ялгарах хүртэл байлгаад түүнийгээ тарагтай холино. Үнтахын өмнө хоолны халбагаар уухдаа дараа нь өөр шингэн зүйл уухгүй байхыг хичээх хэрэгтэй.

]]>
Sun, 02 Nov 2008 16:48:10 +0800 http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=92641
<![CDATA[Хайраа хадгалж үлдэхийг хүсвэл]]> http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=57538 Гэр бүл дэх харилцааны алдаа даамжирвал тааламжгүй уур амьсгал бүрдэж, хөндийрөх, цаашлаад салахад хүргэдэг гэмтэй. Ийм байдлыг үүсгэхгүйн тулд сэтгэл зүйчид доорх зөвлөмжийг санал болгож байна.

* Гэр бүлд тэргүүлэх байр суурины төлөө бүү өрсөлд. Эхнэр нөхрийн хайр халамж, санхүүгийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшин зэрэг ач холбогдолтой зүйлсийг дуугаа өндөрсгөн хэрүүл тэмцэл хийхгүйгээр авах боломжтой.

* Түүнд найз нөхөд үүрэг хариуцлага, сонирхол, дадал зуршил гэхчилэн өөрийн ертөнц байдгийг сана. Энэ ертөнц байсаар байх болно. Үүнийг нь хориглох, таслан зогсоох, үгүйсгэх гэж өөрийгөө бүү зовоо. Хань ижил тан өмч бус, өөрийн гэсэн харилцаа хүрээ, үзэл бодолтой хувь хүн гэдгийг хатуу ойлго.

* Жижиг зөрчлүүд (”Чамд найз чинь чухал юм уу, тэгвэл би зайлаад өгье” “Хөршийнх рүү орохыг хатуу хориглож байна” гэх мэт) зуршил болвол харилцаа эвгүй болж байгаагийн шинж.

* Хайртай хүмүүс тэгдэггүй” “Чи надад хайргүй л юм байна” гэх мэтээр шууд тулгах, үнэлэлт дүгнэлт өгөх гэсний хэрэггүй. Учир нь иймэрхүү үг яриа хайртын чинь сэтгэл зүйг дарамталж байгаагийн нэг илрэл тул тийм таатай санагдахгүй.

* Өндөг шиг өөгүй хүн байдаггүйг хүлээн зөвшөөр. Тиймээс алдаа дутагдлыг нь ойлгож, хүлээцтэй хандаж сур. Гэхдээ архидалт, садар самууны асуудалд хүлээцтэй ханд гэсэн үг биш шүү.

* Хань ижил, хайртынхаа зан чанарыг өөрчлөх, өөрт тохиромжтой болгох гэж бүү оролд. Тогтож төлөвшсөн зан авиртай, өөрийн онцлогтой том хүнийг сургах, хүмүүжүүлэх гэж зүтгэх нь ямар ч үр дүнгүйг санаарай. Зарим нэг илэрхий дутагдал, зуршлыг аятайхан хэлж, засч залруулж болох юм. Түүнээс биш хүнийг бүхлээр нь өөрчлөх зорилго бүү тавь. Ер нь ямар ч их хайртай хосуудад ялгаатай, зөрчилтэй зүйл их бий. Нэг нь нам тайван байдлыг эрхэмлэдэг бол нөгөө нь чанга хөгжим, чимээ шуугианыг илүүд үзэх гэх мэтчилэн жишээтэй. Үүнээс болж салалтай нь биш. Хэрэв хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, ойлгодог бол аливааг зохицуулж, зөвшилцөх чадвартай

]]>
Fri, 06 Jun 2008 19:06:46 +0800 http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=57538
<![CDATA[Алгадахын оронд хэрэглэх 10 арга]]> http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=51561 Эцэг эхчүүд хүүхдээ санаатайгаар алгаддаггүй. Заримдаа хэт их уурлан өөрийн мэдэлгүй алгаддаг. Насанд хүрсэн хүмүүс тэвчээр нь алдагдан, хэт ядарч эсвэл үүнээс өөр арга байхгүй гэж үзсэн үедээ хүүхдээ алгаддаг. Зурагтаа унтраа гэж хэд дахин хэлсэн ч үгэнд орохгүй байгаа хүүхдээ аав нь алгадаж магадгүй эсвэл замаар гүйж байсан охиноо ээж нь юу ч бодолгүйгээр алгадаж аваад "Дахиад замаар гүйж болохгүй" гэж хашгичан загнаж магадгүй. Бүхий л эцэг эхчүүд хүүхэд нь үг сонсохгүй байх нь эвгүй хэрэг гэдгийг мэддэг. Ихэнх эцэг эхчүүд хүүхэд нь өсч томрох үед хэд хэдэн удаа зодох, алгадах хэрэг гарч байсан байх.


Сүүлийн үед авсан судалгаагаар бүхий л гэр бүлийн 25%- д долоо хоногт 1 удаа хүүхдээ алгаддаг гэж гарчээ. Мэдээжийн хэрэг бодит амьдрэл дээрхээс хэд дахин их тоо гарна. Яагаад ийм олон эцэг эхчүүд үр хүүхдээ алгадахыг сонгож байна вэ? Алгадах тустай гэж та үзэж болох ч үнэн хэрэгтээ маш түргэн хугацаанд асуудлыг шийдвэрлэдэг. 3 настай охиноо гар дээр нь цохиход тэр маш түргэн тоглоомоо хураах боловч нөгөө талаар хүч хэрэглэх нь ямар нэг асуудлыг шийдэх арга юм гэдгийг сурдаг.
Хүүхдийг алгадахад түүнд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Колумбын Их сургуулийн сэтгэлзүйч Элизабет Томпсон Герсхоп 62 жилийн турш хүүхдийн төвд цуглуулсан мэдээллүүдэд анализ хийжээ. Хүүхдийг зодож шийтгэх тусам улам зөрүүдэлж, худал хэлэх нь ихсэж, бусад хүүхдүүдтэй маргалдаж муудалцах нь нэмэгддэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Зодож занчиж өсгөсөн хүүхэд зөв бурууг ялгаж мэддэггүй бөгөөд гэр бүл нь түүний гаргаж буй зан авирыг дийлэхээ больдог.
Тэгвэл алгадаж, зодохын оронд юу хийх хэрэгтэй вэ? Доорх зөвлөгөө хүүхэд алдаж осолдон, буруу зүйл хийсэн үед ч хүндэтгэн харилцах ёстой гэсэн үзлийн үүднээс өгч байгаа юм.

1. Шийдэмгий боловч эелдэг бай.

Та дуу хоолойгоо өндөрсгөлгүй хэвийн өнгөөр ярьвал хүүхэд таныг улам сайн ойлгоно.  

2. Хашгичихаа боль. "Би одоо маш их ууртай байна. Үүнийг дараа нь ярилцья" гэж хэлэхэд болохгүй юм үгүй. 

3. Хүүхдээ сурга.

Хүүхдээ муухай аашлахын оронд түүнд юу хийх хэрэгтэйг зааж өг. "Тоглоомоо гэр дотроо тарааж хаях нь бусад хүмүүст таалагдахгүй байна. Түүнээс гадна дээр нь санамсаргүй гишгэж болно. Дараагийн удаа тоглож дуусаад тоглоомоо хайрцганд нь хийгээрэй. Чамд дараа нь үүнийг сануулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?" 

4. Эерэг үгээр ярилц.

"Чамд шүдээ цэвэрлэж бай гэж хэдэн удаа хэлэх юм бэ?" гэж хэлэхийн оронд "За алив шүдээ угаагаарай, тэгээд надад хэл. Унтахын чинь өмнө очиж чамайг үнсье" гээрэй. 

5. Заналхийлэхийн оронд тайлбарлаж өг.

Хүүхдэдээ ямар нэг зүйлийг яагаад хийж болохгүйг сайтар тайлбарлаж өг. Ингэснээр хүүхэд тань сурна.

6. Уур уцаараа барь.

Хүүхдэдээ уурлаж дүрсхийхийн оронд хийсэн буруу зүйл нь түүнд шинэ зүйл заах боломж гэж бодоорой. 

7. Түүнийг сайшааж хөдөлгө.

"За явах боллоо шүү. Сүүлийн удаа ахиад нэг гулгачих, тэгээд гэртээ очоод сайхан хоол хийж идье" гэх зэргээр хүүхдээ урамшуулаарай.

8. Уян хатан бай.

Хүүхэд тань "Явахынхаа өмнө энэ нэвтрүүлгийг үзээд дуусгая. Жаахан үлдлээ" гэж гуйхад нь та зөвшөөр. Та цаг завтай үедээ түүний хүсэлтийг биелүүлж бай. Энэ нь хүүхдэд бусадтай харилцан ойлголцож сурах боломж юм. 

9. Загнаж зандрахаа боль.

Хүүхдээ загнаж, хүчлэхээс илүү хэрэггүй таагүй зүйл байхгүй. Та "Алив хоёулаа нэг зүйл ярья. Би чамд цэвэрхэн цамц өмсүүлэх гэж байхад чи хуучин, хиртэй цамцаа өмсөх гээд байх юм. Яах вэ?" гэж хүүхэдтэйгээ зөвлө. Хэрэв та өөр ямар нэг санал болговол бие биеэ илүү сайн ойлгоно. Түүнээс гадна та зарим үед түүнтэй зөвлөлдөн асуудлаа шийдэж байгаарай. 

10. Ухаалаг бай.

 Эцэг эхчүүд тус болохгүй байгааг нь мэдсээр байж өнөөх аргаа хэрэглэсээр л байдаг. Арга чаргаа бараад ч болохгүй байгаа бол өөр үр дүнтэй аргыг олоорой.

]]>
Sun, 11 May 2008 15:10:57 +0800 http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=51561
<![CDATA[Гэр бүлээ хэрхэн аз жаргалтай бат бөх байлгах вэ?]]> http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50476
Гэр бүл гэдэг хамгийн чухал, хамгийн нандин харилцаа байх ёстой. Тиймээс хүн бүр гэр бүлээ аз жаргалтай, бат бөх байлгахыг эрмэлздэг. Эм хүн гомдсондоо, эр хүн сонирхсондоо араар тавьдаг гэсэн ÿриа байдаг. Хэн нэг нь байнга хуураад, өөр хүнтэй ÿваад байвал мэдээж гэр бүл сална. Гэхдээ амар шалтгаанаар, ÿагаад энэ асуудал үүсээд байгаа талаар болон хэрхэн зөв шийдвэр гаргаж, гэр бүлээ аврах талаар сэтгэлзүйч зөвлөж байна.

Хүний зан чанар холбоотой юу?

Ханилсан ханиа хуурна гэдэг тухайн хүний зан араншинтай холбоотой, угаасаа л хөнгөн, хийсвэр бодолтой, үнэнч биш, уйдамхай зан чанартай хүмүүс л нэгнийгээ хуурч мэхэлдэг гэсэн ойлголт байдаг. Энэ бол буруу дүгнэлт, өрөөсгөл зүйл юм. Учир нь ямар ч хүн, хэзээ ч таныг хуурч мэднэ. Гэр бүлээс гадуур харилцаанд орсон хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг авч үзэхэд бүгд өөр өөр байдаг. Тэгэхээр ямар нэг тодорхой зан араншинтай, хөнгөн бодол санаатай хүмүүс л хуурамч байдаг гэсэн ойлголт хуурмаг, бас аюултай юм. Үргэлж анхаарал тавьж, магтаж ярьдаг, хамгийн сайхан эхнэр, нөхөртэйгөө гайхуулдаг, шөнө бүр секс хийдэг байж ч болно. Гэхдээ л тэдэнд хэн нэгэнд татагдах, нууц харилцаанд орох тохиолдол байдаг. Гэр бүлээ хуурсан л бол муу хүн гэсэн ойлголт нь буруу юм. Зарим эрчүүдийн хувьд эхнэрээ араар тавих нь анд явах юм уу, бөх үзэх шиг заавал байх ёстой зүйл гэж боддог. Ийм эрчүүд ихэнхдээ туí халамжтай нөхөр байдаг. Тэд өөр эмэгтэйтэй ганц удаа энгэр зөрүүлсэн байлаа ч эхнэрээ араар нь тавьсан гэж огт боддоггүй байна. Харин хүүхэмсэг эрчүүд томилолтоор явахдаа, эсвэл архи дарс уусан үедээ эмэгтэй хүн өдөх л юм бол шууд хариу барьдаг. Эр эм аль нь ч бай араар тавих явдлаас хэзээ ч бүрэн сэргийлэгдэж чадахгүй. Би хэзээ ч араар тавихгүй гэж хэлэх нь хэзээ ч ханиад хүрэхгүй гэж хэлсэнтэй адил гэнэн зүйл юм.

Хэвийн амьдараас уйдах шалтгаан мөн үү?

Гэр бүлийн хэн нэг нь хэвийн амьдралаас уйдсандаа гэр бүлээ хуурдаг гэсэн яриа байдаг. Энэ нь бас худал зүйл юм. Дөнгөж сая хуримласан гэр бүлд ч хуурах тохиолдол байна. Тэр тусмаа гэр бүл болсон эхний хоёр жилийн дотор эхнэр нөхрийн аль аль нь хангалттай бие биенээ хуурдаг. Эмэгтэйчүүдийн хувьд нөхрөө бусад эртэй харьцуулах сониуч хүслээс үүсдэг бол эрчүүд угаасаа л эр хүн олон эмэгтэйтэй явалдах ёстой гэсэн ойлголттой байдгаас үүсдэг. Мөн олон эмэгтэйтэй явалдах нь бэлгийн чадавхийн үзүүлэлт гэсэн гэнэн бодол ч тэднийг ийм алхам хийлгэхэд хүргэдэг. Нэгэн хэвийн амьдралдаа дасаж түүнээсээ таашаал авч амьдардаг хүмүүс байхад ч бас залхан уйддаг хүн бий.

Аз жаргалгүй байдал нөлөөлөх үү?

Араар тавьж байна гэдэг тэр гэр бүлийн амьдрал туйлын аз жаргалгүй байгаагаас үүдсэн гэсэн ойлголт бас худал юм. Үнэнийг хэлэхэд аз жаргалтай амьдралтай хүмүүс ч гэр бүлээс гадуурх харилцаанд орох нь их байдаг. Тэд тохиолдлын харилцаанаас илүүтэй нууц амрагтай болох нь элбэг. Эхэндээ тэд урт удаан хугацаагаар, аз жаргалтай харьцах мэтээр төсөөлнө. Гэвч үнэн хэрэгтээ нууц амрагийн харьцаанаас сайн юм олсон хүн тун ховор байдаг. Тачаадах үе дуусахын алдад харьцааны асуудлууд хурцаар босч ирнэ. Нууц амрагууд хэчнээн сайн харьцаатай байлаа ч зан араншигийн мөргөлдөөн тэдний дунд заавал гарч ирдэг. Тэд энэ мөргөлдөөнд харилцаан буулт хийж, учир зүйгээ олж огт чаддаггүй. Учир нь тэднийг сексээс өөр юу ч холбохгүй байгаа учраас тэр. Нууц амрагуудын үзэл бодол, сонирхож таашаадаг зүйлс, амьдралын чиг баримжаа бүр эрс тэс байх нь элбэг. Тийм ч учраас нууц амрагийн харьцааны 75 хувь нь хэдхэн сарын дотор тас үсэрдэг жамтай. Эрчүүдийн тухайд бол гал халуун хүүүхнийг нууцаар амраглахаар сонгодог. Нөгөө талаар нууц амрагтайгаа хэвтэж байх үед дур тачаалаас өөр юу ч түүнийг үл эзэмдэх ба гэр бүлийн бүх хэрүүл маргаан, эхнэр хүүхдийн асуудал, ажил, өр шир бүгд мартагддаг учир эрчүүд түр зуур ч боловч энэ мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг байна.

Эрчүүд илүү хуурамч уу?

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү найдваргүй, хуурамч байдаг гэдэг ойлголт түгээмэл. Энэ бас л өрөөсгөл зүйл юм. Үнэн хэрэгтээ эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн эхнэр, нөхрөө хуурсан тохиолдлын тоон үзүүлэлт яг тэнцүү байдаг. Тэгээд ч эр эм хүмүүсийн хоорондын харилцааны тухай ярьж байхад хэн нэг нь илүү хуурамч гэх нь утгагүй юм. Мэдээж эхнэртэй, нөхөртэй хүмүүсийн гэр бүлээс гадуурх харилцааны тухай ярьж байгаа болохоор хэн нэг нь илүү гэхэд хэцүү. Харин эхнэр юм уу, нөхрийнхөө нууц амрагийг хаанаас олж болох вэ. Эмэгтэйчүүдийн 46 хувь нь, эрчүүдийн 62 хувь нь ажлын газрын хүнтэйгээ явалдсан байдаг судалгаа бий.

Хуурсан хүнд дахин итгэж болох уу?

Нэгэнт араар тавьсан хүнд итгэж болохгүй. Нэг л хуурсан бол дахин давтах болно гэдэг огт худал зүйл. Үнэн хэрэгтээ гэр бүлээс гадуурх харилцаа нь аль ч гэр бүлд тохиолддог хямрал бөгөөд дахин давтагдахгүй байх магадлал харин ч өндөр байдаг аж. Нэг удаагийн үйлдэлдээ харамсч, дахин давтахгүйг хичээх нь эрчүүдийн чухал зан. Түүнийг нь эмэгтэйчүүд ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Итгэж чадвал та түүнийг дахин хэн нэгэнд алдахгүй. Сайн нөхөртэй гэж бодож байтал өөрийг нь хуурч байсныг мэдсэн эхнэрүүд өөрсдөө үнэнч хүмүүс байдгаас гол асуудал үүсдэг. Учир нь үнэнч хүмүүс эргээд ханиа хардах сэжиглэх нь тун бага байдаг. Гэтэл хууртагдсанаа мэдэнгүүтээ цаашид хэзээ ч итгэхгүй, аз жаргалтай байх боломжгүй гэж боддог. Үнэндээ урьд нь хууртагдаж байснаа мэддэггүй байхдаа аз жаргалтай амьдарч байсан шүү дээ. Гашуун ч гэсэн үнэнийг хэлэхэд   хууралт амсаагүй айл гэр олоход их хэцүү. Тэгээд ч хүн төрөлхтний бэлгийн идэвх улам л өссөөр, нэг хүнтэй бүх насаараа бэлгийн харьцаатай явах хүний тоо аймшигтай цөөрсөөр байгаа юм. Тэгэхээр таныг хань чинь хуурсныг мэдээд энэ нь ганцхан тантай учирсан явдал, ичгүүртэй зүйл мэтээр бодож, ойлгож өөрийгөө хямраах нь буруу юм.

Хууртагдсан гэр бүл заавал салдаг уу?

Хэн нэгнээ хуурч, мэхэлсэн гэр бүл заавал салж сарнидаг гэдэг. Тэгвэл энэ бас л амьдрал дээр өөрөөр шийдвэрлэгддэг байх юм. Хэрэв эхнэр нөхөр хоёр энэ байдлын дараа тэвчээртэй байж чадвал гэр бүлийн харьцаанд ан цав гарах нь бүү хэл харин ч бөх бат болж мэднэ. Нөхөр нь өөр хүүхэнтэй явалдсаныг мэдсэн эмэгтэй сэтгэлийн гүн хямралд ордог. Хар даран зүүдэлж, байнга муу бодол эргэлдэж, гутралд автаж, тайван амгалан биш, уур уцаартай болно. Гэвч цаг хугацаа түүнийг эдгээдэг. Үүнд дор хаяж нэг жил шаардлагатай. Гэр бүлээ авч үлдэхийн төлөө зөвхөн хуурсан нь ч биш, хууртагдсан ч хамтдаа тэмцэх хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд хэн нэг нь гэр бүлээс гадуурх харилцаанд орж баригдсан гурван гэр бүл тутмын нэг нь салж сарнихдаа хүрдэг. Тиймээс танай гэр бүлд ийм зүйл тохиолдох юм бол салж сарних гэж яарах огт хэрэггүй юм.

Яаж гэр бүлээ авч үлдэх вэ?

Намайг хуурч байсныг нь мэдсэний дараа хардалт, гомдлоо яах вэ гэсэн асуулт тулгардаг. Тэгвэл сэтгэл судлаачид өөрийнхөө зүрхийг чагна гэдэг юм. Хэрэв та ханьдаа хайртай, тэр танд үнэ цэнэтэй хүн мөн болоод хуурч байгааг нь мэдэх тэр мөч хүртэл танай гэр бүлийн амьдрал аз жаргалтай байсан бол ганц л гарц бий. Энэ бол бүхнийг март, бүгдийг өршөө. Тэгээд гадны харилцаанаас эхнэр нөхрөө, гэр бүлээ хамгаалахын тулд дараах зөвлөгөөг дагаарай. Хань ижлийнхээ хамгийн гол итгэдэг хүн нь бай. Та гэр бүлийн, алба ажил ба амин хувийн нууцаа өөр хүмүүстэй хуваалцаж огт болохгүй. Таны хамаг нууцаа өдөр бүр ярьдаг ганц хүн хань чинь л байх ёстой. Түүнээс ч бас үүнийг шаардах хэрэгтэй. Энэ нь та хоёрын зорилгыг нэгтгэж, улам ойртуулж байдаг. Гэр бүлийн асуудлуудаар чөлөөт цагаа дүүргэж огт болохгүй. Хүүхэд болоод ахуйн асуудал тасралтгүй тойрон эргэлддэг амьдрал гэр бүлээс гадуурх харилцаагдагуулах нь элбэг. Танд хэн нэгэн таалагддаг байлаа гээд түүнд очиж наалдах,хамаг юмаа ярих,ойртож нөхөрлөх хэрэггүй. Та хоёрт итгэдэг ойр дотны хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлж байгаарай. Хэрэв ханьдаа ярьж болохооргүй асуудал үүсвэл энэ хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Тэд таныг байнга дэмжиж туслах болно. Эцэст нь хэлэхэд халуун дулаан, дотно уур амьсгалыг бүрдүүлж, бие биенээ сайн ойлгодог гэр бүл аз жаргалтай бат бөх байдаг юм шүү.
]]>
Tue, 06 May 2008 09:36:19 +0800 http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50476
<![CDATA[Хүүхдэд нэр хайрлах]]> http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50472
Хүний нэрийг тоон ухагдахуунд шилжүүлэн маш сайн шинжлэн байж өгдөг. Нэр өгсний дараа тухайн хүний төрсөн он, сар, өдрөөр нь хөөгөөд амьдарч байгаа цаг хугацааны бүх үйл явдал зурлагыг гаргадаг. Нэрийг онолоор, таамгаар, ямар ч ухагдахуунаар өгсөн хувь төөрөгтэй нь хавсарч үзэхэд ямар хүн болох, амьдралд тохиолдох болгоныг урьдчилан үнэн зөв гаргах магадлал өндөр байдаг. Эцэг эхээс авсан нэр, дуудагдаж байгаа нэрийн мөн чанарт шингэн зохицож, амьдралын бүх хэмнэл нь шийдэгддэг гэсэн.үг юм.

Тухайн хүнд нэр хайрлах, авгайлах, нэрийг нууцлах, нэр хүнддэх, нэр тохирохгүй байх, нэрийг солих зэрэг нэртэй холбогдсон засал, домууд амьдралд бүхэл бүтэн өөрчлөлт хийх янз бүрийн арга замуудыг бий болгосон байдаг. Нэр өгдөг хүнээс утга, учрыг нь мэдэж нэрийг авбал маш сайн. Хүн угаасаа өсөн бадрах, хөгжин дэвших хүсэл чанартай амьтан юм хойно түүнд нь тохируулж тухайн хүнийг сайн сайхан явуулах нэр хайрлах олон янзын уламжлалыг Дорно дахины ард түмэн бий болгосон түүхтэй.

Хаад ноёдод өгдөг нэр, боолынх гээд бүгд өөр өөр байлаа. Харин бурхны шашинтай улсуудын хувьд тухайн хүнийг тэгж ялгадаггүй гагцхүү төрсөн од гараг, өдөр, сар гэх зэрэгтэй уялдуулан, энэ насанд нь үүдэх саадыг нөхвөрлөн хааж, сайныг нь бадруулж явах жамд зохилдсон нэрийг оноож өгөхийг чухалчилдаг.

ЯМАР НЭР ӨГЧ БОЛОХ ВЭ?
Нэр өгөх онол хүртэл бий. Нэг хүний нэрэн дээр эр эм, хатуу зөөлөн эгшиг зохилдуулж нэр өгөх, од гараг лугаа барилдуулж өгөх, бэлэгшээж бурхдын нэр хайрлах зэрэг олон янзын уламжлал бий. Жишээлбэл, Авид нэртэй хүн Авид хэмээн бурхны нэрээр дуудуулж, дуудсан хүнийг буян хураалгадаг ёс байна.

Сүүлдээ тэр хүн Авид бурхандаа ерөөл тавьж, хэзээ нэгэн цагт Авид бурхны мөн чанартай болох, дотоод сайн сайхнаа дэлгэн гаргах, хоногшуулах төрөл бүрийн арга байдаг. Бас язгуур харгалзах юм уу, эцэг эхийн нэртэй эгшиг зохилдуулан өгөх ёс бий. Энэ нь тухайн үр хүүхэд эцэг эхдээ ямар үйлийн үрээр ирснийг нарийн нягталж байж эцэг эх, хүүхдийн таарамжийг засдаг арга. Үр хүүхэд нь ээж ааваасаа авлагатай, өр төлөөсөөр, өс хонзонгоор ирсэн байж болно. Энэ учрыг тухайн хүүхдийн төрсөн өдөр гараг, ээж аавынх нь төрсөн гараг. жил. од тохиол зэрэг олон зүйлийг уялдуулан үзээд олон зүйгээр шинжилж тогтооно. Хэрэв эцэг эхтэйгээ их харшлах шинжтэй байх юм бол нэр өгөхдөө ээж аавынх нь нэртэй зохилдуулж таарамжгүй зүйлийг нь засаж болдог.

Бурхад бол хүн төрөлхтөнд туслах тухай тэд ам тангаргаа өргөсөн хойно бурхадын нэрээр сэтгэлээ амилуулна гэдэг бол эзэндээ ээлтэй. Харин их үйл бүтээх од гараг нь зохилдсон асар өндөр чадал хүчтэй тийм хүний нэрийг хүүхдэд хамаа бусаар өгөх юм бол зохилдохгүй харшиж болно. Мөн өгсөн нэр тухайн хүүхдийн төрсөн төөрөгтэй нийцэхгүй байхыг нэр таарахгүй гэнэ. Үүнийг “Нэр хүнддэх” гэж нэрлэнэ. Ингэхлээр өгсөн нэр хувь хүний амьдралыг шийдэхэд чухал үүрэгтэй.

НЭР ТОХИРОХ ЭСЭХ ТУХАЙД
Бас үсгийн арга билиг, махбодыг тэнцүүлж өгөх учир бий. Нэрэнд арга билгийг тэгш агуулж, дөрвөн махбодыг шингээж өгдөг ёсон бий. Аргын тал давамгайлсан од гарагт төрсөн хүнд билгийн чанартай нэр өгөх зэргээр тэнцвэргүй од гараг, махбодод төрсөн хүн байвал тэгшитгэх нэр өгнө. Нэрийг цээрлэж өгөх уламжлал бас бий.

Богино настай, өвчин ороомтгой хүүхдэд урт настай болгох нэр хайрладаг. Тэр байтугай амьдралын дунд алдаа гарвал муугаас зайлуулах гэж нэрийг солих ч байна. Энэ бүхнээс үзэхэд дуудагдаж байгаа нэрээрээ тэр хүний хувь заяаны сайн муу явах үүддэг. Эрдэмтэд хоёр саванд адил ус хийгээд нэгийг нь “сайн рашаан”, нөгөө нь “муу ус” гэж нэрлэжээ. Түүгээр өнгөрсөн хүмүүсээр “энэ муу, энэ сайн рашаан” гэж хэлүүлж туршихад муу ус гэдэг нь задраад булингартан муудаж байхад нөгөө ус нь улам чанаржаад рашаан болж хувирсан баримт бий. Ургамал хүртэл сайхан хөгжим сонсохоор улам цэцэглэн бадарч, хямралт хөгжим сонсохоороо дороо үхдэг нь нотлогдсон зүйл.

Дуу авиа ийм их хүчтэй долгион юм. Зарим хүн цээрлэж байна гээд муу нэр өгөхөд тухайн хүний хувь заяа нь нэрээ даах чадалгүйгээс болж нэрэндээ дарагдаад бүүр дордох ч бий. Дээр үеийн хаад өндөр заяа төөрөгтэй хүүхдээ нуухын тул доод зэргийн нэр өгдөг ёс байж. Угаас өндөр заяат хүч, ухаантай хүүхэд бол дотроосоо чанаржиж нэрээ өөртөө ашигтайгаар хувиргах ч учир байна.

НЭРЭЭ ЗӨВ ДУУДАХ ЁСТОЙ
Хүн нь нэр авсан өдөр цагаасаа эхлэн хүний тоонд орж, хорвоод нэрээ тамгалдаг. Нэгэнт бүтэн нэр авсан бол бүрэн зөв дуудаж байх ёстой. Ялангуяа сайн шинжиж зөв нэр авч чадсан бол огт хагаслаж дуудаж болохгүй.

Хочлох, энхрийлэх маягаар багаас нь дуудах бий. Энэ нь тухайн хүний үйлээр дуудагдаж байгаа нэр учраас буруушаахад хэцүү. Бас өндөр настай болсон үед нь хүний данслагдсан нэрийг авгайлаад, төөрүүлэх үүднээс насыг уртасгах домын чанартай зан үйл ч бий. Тэгэхдээ энэ бүгдийг нарийн шинжиж байж хийх учиртай.

Нэг гэрийн хүүхдүүд хоорондоо таарамжгүй, нэг нэгнийхээ үгийг тоохгүй, ээж аавынхаа үгийг сонсохгүй байх явдал их байна. Энэ бол тухайн өгсөн нэр нь хоорондоо таарамжгүйтэй холбоотой. Бас тухайн эр, эм хоёрын махбод. мэнгэ, зурхай нь тохирсон хэрнээ амьдрал нь нэг л таарамж муу байх нь бий. Энэ нь тухайн хоёр хүний нэр арга билиг, махбодын хувьд хоорондоо зохилдож таараагүйд цаад учир нь байдаг. Үүнийгээ засахын тулд эр, эм хоёр нэг нэгнээ авгайлдаг ёс бий. Нэг нэгнээ сайн сайхан талаас нь хараад авгайлахад тохирдог ийм засал юм. Ер нь төрсөн яс язгуураа баталгаажуулах, хийморьтой бадрангуй явахад жинхэнэ монгол нэр маш чухал.
]]>
Tue, 06 May 2008 09:09:09 +0800 http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50472
<![CDATA[Нярай хүүхдийг усанд оруулах]]> http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50470
Нярай хvvхдийн хvйг нь эдгэсний дараа усанд оруулах ёстой. Хvvхдийг усанд оруулах нь биеийг нь цэвэрлэхээс гадна сэргээх vйлчилгээ vзvvлдэг. Харин та хvvхдээ хөхvvлээд шууд унтуулахаар цагийг нь тохируулж усанд оруулаарай. Ер нь оройн 21 цагийн vед хvvхдийг усанд оруулах нь сайн байдаг байна. Нярай хvvхдийг усанд оруулахдаа заавал усыг буцалгасан байх шаардлагатай.
Эцэг эхчvvд ихэвчлэн хар цайнд оруулдаг нь тун зөв арга юм. Харин зарим эцэг эхчvvд нярай хvvхдийг шөлөнд оруулах ёстой гэж vздэг. Энэ нь буруу бөгөөд хvvхдийг зөвхөн эмчилгээний журмаар шөлөнд оруулах ёстой. Хvvхдийг усанд угаах vед байрны дулаан 22 хэмээс доошгvй, усны дулаан 37-37,5 хэм байх ёстой. Хvvхдээ усанд оруулахдаа хvvхдийн биеийг арчих зөөлөн алчуур, биеийг нь ороож боох том алчуур бэлтгэнэ. Хvvхдийнхээ дагз нурууг зvvн гар дээрээ байрлуулаад бөгс хөлийг баруун гараараа барина. Эхлээд хөлийг дараа нь биеийг нь усанд дvрнэ.
Толгой хэнхдэг нь уснаас ил байна. Хvvхдээ усанд оруулахаасаа өмнө чихийг нь ургамлын тосонд дvрж тосыг нь сайтар шахсан хөвөнгөөр бөглөх хэрэгтэй. Энэ нь хvvхдийн чихэнд ус орохоос сэргийлдэг. Толгой цээжийг зvvн гар дээрээ байлгасан хэвээр баруун гараараа толгой хvзvv бие, гар хөлийг савандан зөөлөн угаана. Нvдэнд нь савангийн хөөс оруулахгvйн тулд духнаас дагз тийш илж саванг арилгана. Ийнхvv угааж дуусаад хvvхдийнхээ дээрээс 36 хэмийн халуун ус гоожуулан зайлаад бэлтгэсэн том алчуураараа биеийг ороон авна. Ороож авсан алчуураараа биеийг илсэн байдлаар арчаад дахин цэвэр алчуураараа хуурай болтол нь арчина. Дараа нь бvх биеийг нь шингэц сайтай хvvхдийн шингэн тосоор тослоод нугалаасны хэсгvvдэд хуурай цацлага хийж хувцаслана. Дашрамд дурьдахад, таны хvvхдийн хувцас хуурай, бас зөөлөн байх ёстой. Янз бvрийн vнэр шингээгээгvй байх ёстойг бас анхаарна биз дээ.
 
]]>
Tue, 06 May 2008 08:55:39 +0800 http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50470
<![CDATA[Хvvхэд яагаад баруун ба солгой гартай болдог вэ?]]> http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50468

Хоёр гарын гvйцэтгэх vvргийн талаар янз бvрийн онол байдаг. Жишээ нь: "Тvvхийн" онолын дагуу баруун гараар өрсөлдөгчийн зvрхийг жадаар цөм цохиход тохиромжтой, харин зvvн гараар бамбай барин зvрхээ хамгаалахад эвтэй байдаг гэнэ. "Анатомийн" онолоор баруун талд орших элэг, биеийн жингийн төвийг зохицуулах ба тvvний дагуу баруун гар илvv хөгжсөн гэж, баруун гарыг удирддаг, зvvн тархийг зvрх цусаар илvv хангадаг, хэрэв зvvн гар илvv vvрэгтэй байсан бол зvрхийг ядраахад хvргэх юм гэж эрхтний байрлалаар тодорхойлж байжээ.  Хvн төрөлхтний ихэнх нь баруун гараараа төрөл бvрийн vйлдэл хийдэг нь зvvн тал бөмбөлөг зонхилох vvрэгтэй байдгийг гэрчилнэ.


Тэгтэл бидний дотор олон хvн зvvн гараараа бичиж юм хийж vйлддэг. Яагаад? "Геоэкологийн" таамаглалын дагуу дэлхийн хойд тал бөмбөлөгт баруун гартан, харин урд талд солгойчууд олон суудаг гэнэ. Мөн солгойчуудын ихэнх нь айлын ууган буюу отгон хvvхэд байдаг болохыг ажиглажээ. Бас эрчvvдийн дотор солгой хvн эмэгтэйчvvдээс олон байдаг. Солгой эцэг эхийн хvvхдvvд мөн адил солгой болох нь төрөлхийн удамшлын хvчин зvйлтэй холбоотойгоор тайлбарлагдана.

Ихэнх хvмvvс баруун гартан болохоор эрт цагаас эхлээд солгой гараар хийгчдийг хэм хэмжээнээс гаж буруу юм шиг vзэж байжээ. Тvvний улмаас солгой хvмvvсийг гадуурхдаг байсан нь олон ард тvмний хэлэнд тусгагджээ. Англи, франц,герман, испани, итали хэлэнд "зvvн" гэдэг vг ууртай, "эв дvйгvй", "буруу", "шударга бус" гэсэнтэй адил, "баруун" гэдэг "эвлэг", "чадварлаг", "шударга", "зөв" гэсэн vгтэй холбоотой байдаг. Ингэж солгойчуудыг шоовдорлодог байснаас эцэг эх багш нар саяхан хvртэл хvvхдvvдээ зориудаар бусадтай адил "зөв" болгохын тулд хvчээр баруун гараар нь бичvvлж сургах гэж тулгадаг байсан билээ. Гэтэл солгойчуудын дотор хичнээн олон суут хvмvvс байсан билээ. Аугаа их Микеланджело, Леонердо да Винчи, Чарли Чаплин, Пиккасо цөм л солгой байжээ. Судалгааны олон vзvvлэлт солгой хvмvvс эрдэм ном, урлаг спортод илvv их амжилтанд хvрдгийг ч харуулжээ.

Солгой хvмvvс сэтгэц, оюун ухаан болон бие хvний хувьд тодорхой онцлогтой. Жишээ нь: гар бөмбөг, бокс, туялзуур жадны спортод өндөр амжилт гаргасан тамирчдын олонх нь солгой гэнэ. Энд солгой хvн өрсөлдөгчтэйгээ эвцэлгvйдээ гол нь биш юм. Тэдний сэтгэц, хөдөлгөөний vйл ажиллагаа нь баруун гартангаас илvv тvргэн, онцгой системтэй байдагт хамаг учир оршино. Мөн уран бvтээлчдийн дотор солгой хvмvvс цөөнгvй тохиолддог байна. Гэхдээ хvн өөрөө хичээвэл аль ч гараас шалтгаалахгvй ажил мэргэжлийн бvтээлч их амжилтанд хvрдгийг олон баримт гэрчилнэ.

Солгой хvмvvс алиа, хошин зvйлд дуртай, хөгжилтэй, хөгжөөн баясгах авъяастай, манлайлагчид байдаг. Тэдний зохион бодохуй илvv, бvтээлч бөгөөд тэд нэг хэвийн юманд дургvй, шинэ гоё сайхан зvйл, бvтээлч ажилд дуртай гэнэ. Тэд эмзэг, өрөвч, уян зөөлөн, сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг. Иймээс солгой хvvхдийг бусадтай нь адил баруун гартан болгох гэх хэрэг байна уу? Хэрэв биднийг хvчээр солгой болгох гэвэл ямар байх билээ? Их хэцvv биз дээ. Солгойчуудыг "зөв гартай" болголоо ч гэсэн сэтгэцийн чанарт биш зөвхөн гадаад хөдөлгөөнийг л өөрчилнө. Тэд бусад бvх зvйлийг зvvн гараараа хийсвэр "сэтгэсээр" л байна. Учир нь тэдний гар нь баруун болсон ч төрөлхөөс заяасан зонхилох нvд, чих зэрэг мэдрэх эрхтэн солгой хэвээрээ байх болно.Иймээс хэрэв эзэн өөрөө хvсэхгvй бол "зөв гартан" болгох гэж тулгах хэрэггvй юм.

Таны аль гар төрөлхөөс голлох vvрэгтэй болохыг мэдэхийг хvсвэл доор бичсэнээр туршаад vз дээ.

- Бодолгvйгээр маш тvргэн хоёр гарынхаа хурууг салаалан барь. Аль гарын эрхий хуруу дээд талдаа гарч байна? Төрөлхийн солгой хvний зvvн эрхий хуруу дээд талдаа харин төрөлхийн "зөв" гартны баруун эрхий хуруу дээд талд нь гарна.

- Бодолгvйгээр маш тvргэн гараа элгэндээ зөрvvлэн барь. Зөв гараар голлон юм хийдэг хvний баруун гар, солгой гартай хvний зvvн гар ямагт дээд талд нь гарах нь бий.

- Алгаа ташаад vз. Аль гар чинь идэвхитэй хөдөлж нөгөө гар нь бараг хөдөлгөөнгvй байна. Бага насны хvvхдийн хоёр гар адил vvрэгтэй ажиллана. Барагцаагаар 5 наснаас аль нэг гар нь голлох vvрэгтэй болох нь тодорно. Мөн амбидекстер гэж нэрлэгдэх хоёр гараараа адил ажилладаг хvмvvс бий. Жишээ нь: Баруун гараараа халбагаа барьж зvvн гараараа цагаа тvлхэнэ. Энэ процесс бас бvрэн дvvрэн судлагдаагvй юм. Сонирхуулахад сvvлийн vед олон оронд "солгойчуудын" асуудал тавигдах болжээ. Бvх хөдөлмөрийн багаж, машин, техник болон тоглоомыг хvртэл баруун гартанд зориулан vйлдвэрлэдэг байна. Солгойчууд энэ бvх тохиромжгvй зvйлтэй хойшид эвлэрэн суухыг татгалзаж олон улсын солгойчуудын холбоог байгуулжээ. Тvvний төв нь АНУ-д байдаг. Энэ холбооны гол зорилго нь солгойчуудад зориулсан багаж, төхөөрөмж vйлдвэрлэхэд чиглэгддэг. Ийм байгууллага одоо 12 оронд байдаг гэнэ.]]>
Tue, 06 May 2008 08:31:31 +0800 http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50468
<![CDATA[Хатгалгаатай хүүхдэд хэзээ ч ханиадны эм өгч болохгүй]]> http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50466 Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Хүүхдийн хатгалгаа нь нянгийн, вирусын болон микоплазмын гэсэн үндсэн гурван шалтгаантай байдаг. Ханиад томуу мэтийн вирусын халдварууд амьсгалын доод замын салстын гадаргууг гэмтээснээс уг хэсэгт нян орж амьдрах тааламжтай нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнээс гадна амьсгалын доод замын салст хавагнаснаас түүгээр орох агаарын хэмжээ жирийн үеийнхээс буурдаг.
Мөн салст их ялгаран дотроосоо бөглөрч агаарын урсгалд саад учруулдаг. Хатгалгааны улмаас хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий болон бусад хий солилцоо алдагдан цусанд нэвчин орох болон гарах үйл явц өөрчлөгдөнө. Зарим тохиолдолд уушгины нэг л дэлбэнг үрэвсэл хамрах боловч ихэнхдээ том талбайг хамардаг. Ханиад томуу мэтийн амьсгалын дээд замын үрэвсэл хатгалгаагаар хүндрэх нь элбэг тохиолддог. Хатгалгаатай хүүхдийн амьсгалын тоо нэмэгдэх ба өндөр хэмтэй халуурч, цээж нь хонхолздог. Үүнээс гадна бөөлжиж, хоолондоо муудах, унтамхай, цочимхой болох зэрэг шинжүүд илэрдэг. Мөн зарим тохиолдолд амьсгалахад эмзэглэх, хэвлийгээр өвдөх, хуурай ханиалгах зэргээр зовиурладаг байна. Хүүхдийн биеийн эсэргүүцэл сайн, сульдаа, цус багадалт, тураал зэрэг суурь эмгэггүй, цаг алдалгүй эмчилвэл хурдан төгс эмчлэгддэг. Хатгалгаатай хүүхдэд хэзээ ч ханиадны эм өгч болохгүй. Гэрээр эмчлэх тохиолдолд бага хэмжээгээр шингэн уух зүйл ойр ойрхон уулгах, сайн амраах, зарим төрлийн антибиотикийн эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
-Нянгийн гаралтай хатгалгаа: Антибиотик эмчилгээ эхэлснээс хойш 24-48 цагийн дотор хүүхдийн биеийн байдал илт сайжирна. Хүүхдийн халуун буурч, амьсгаадалт намдан орчиндоо илүү сонирхолтой болж эхэлнэ.
-Вирусын гаралтай хатгалгаа: Вирусын гаралтай хатгалгаанд антибиотик хэрэглэдэггүй бөгөөд эдгэрэл нь харьцангуй удаан 2-4 долоо хоног үргэлжилнэ.
-Микоплазмын хатгалгаа: Энэ хэлбэрийн хатгалгаа нь хэдэн долоо хоногийн дараа эдгэрэх ба эмийн эмчилгээ үр дүнтэй байдаг.
]]>
Tue, 06 May 2008 08:06:17 +0800 http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50466
<![CDATA[Эр эм хосуудын төөрөг заяа]]> http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50464 Єєрт чинь ямар жилтэй, эсвэл ямар ордын эр тохирохыг мэдэх vv? Yгvй бол танд энэ зурхайг санал болгоё.
1. ХУЛГАНА ЖИЛ 
Хонины орд: Маш эрч хvчтэй хулгана, тэнгэрт хєєрч явдаг 
Yхрийн орд: Маш дур булаам vхэр, яг л Диснейн Джерри шиг 
Ихрийн орд: Ёстой жинхэнэ харх, ямар ч занганаас мултарч чаддаг
 Мэлхийн орд: Мєрєєдєгч хулгана, тvvний аливаа зугаа цэнгэл ойр дотнын хvмvvсийг нь нилээд хvнд байдалд оруулдаг 
Арслангийн орд: Этгээд хулгана, vргэлж єєрєє єєртэйгээ зєрчилдєж байдаг 
Охины орд: Эрдэмтэн хулгана, амьдралын хамгийн будлиантай, харанхуй мухраас ч гарц олчихдог 
 
ЖинлYYрийн орд: Найрсаг энх амгаланг эрхэмлэдэг хулгана, бvгдтэй нєхєрлєдєг 
Хилэнцийн орд: Хорон vгтэй хулгана, бvтээх биш нурааж сvйдлэгч
Нумын орд; Эрч хvчтэй хулгана мєнгє хураах дуртай, хурааж ч чаддаг 
Матрын орд: Баригдашгvй хэрнээ их хатуу чанд хулгана, аманд нь хуруугаа хийчихэв 
Хумхын орд: Их мэдэгч, зохиож ярих авьяастай 
Загасны орд: Дvрслэх, сэтгэлгээ сайн хєгжсєн, харамсалтай нь єєрийн тэнэгээс болоод бvхнийг чадна Хулгана ба vхэр жилд тєрєгсєд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа vvсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнvvд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгvй, харш.

2. YХЭР ЖИЛ 
Хонины орд: Нэр алдарт vхэр, суусан газраасаа шороо атгана 
Yхрийн орд: Энхрий ялдам, гэхдээ vхэр бол Африкт ч vхэр шvv дээ 
Ихрийн орд: Нэг л буурь суурьтай vхэр
 Мэлхийн орд: Yхэр биш мэт аашилдаг, єєрийн хєдєлмєрийн vр дvнгээ хэзээ ч ашиглаж чаддаггvй нь харамсалтай 
Арслангийн орд: Ялагч vхэр, бас бvтээгч 
Охины орд: Жаахан гунигтай vхэр, тvvнд шинэ ногоогоо vмхэлж байсан нь дээр дээ 
ЖинлYYрийн орд: Нийтэч, их яриа учраас тагнуул хvнд их ашигтай 
Хилэнцийн орд: Аюултай vхэр, зєрvvд гєжvvд, тvvнийг зогсоох гэж оролдсоны оронд дэлбэлсэн нь дээр Нумын орд: Амгалан vхэр, vхэр биш могой л гэсэн vг. Эсрэг хvйснийхнээ шохоорхон ширтэх дуртай, харин дараа нь ёстой тоглоомгvй дурладаг 
Матрын орд: Тvvнтэй элдэв тоглоом шоглоом хийхгvй байсан нь дээр 
Хумхын орд: Маш нарийн мэдрэмжтэй vхэр /маш ховор ч/
Загасны орд: Удирдаж залах аргагvй vхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд… Yхэр жилд тєрєгсєд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан vргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, vхэр жилтнvvдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцvv, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгvй.

3. БАР ЖИЛ 
Хонины орд: Аянга шиг бар, хvсвэл дууны хурдыг ч давтал хурдална 
Yхрийн орд: Тогтвортой бар, амьдрал дээр бусадтай л адил 
Ихрийн орд: Хамгийн галзуу зvйлийг ч сэдэж мэдэх бар, тэр чигээрээ адал явдал 
Мэлхийн орд: Идэвх султай бар, амьдралын хэв маяг хэвтээ, vгvй ядаж л суугаа 
Арслангийн орд: Бар шиг биш харин жинхэнэ арслан мэт єєрийгєє авч явдаг 
Охины орд: Их практик, ямар ч тохиолдолд єєрийнхєє зорьсонд хvрдэг. Дээр нь хамгийн найдвартай бар шvv.
ЖинлYYрийн орд; Сургуультай бар, их таатай анд 
Хилэнцийн орд: Нилээд тєвєгтэй бар, тэр юу ч хийж мэднэ 
Нумын орд: Жинхэнэ бар шиг хол явж чадна, дэндvv хол иймээс ядаж заримдаа тvvнийг уяж хорих хэрэгтэй Матрын орд: Их хэрсvv бар, уснаас ч хуурай гарч ирж чаддаг 
Хумхын орд: Ухаантай бар, гэхдээ vнэнийг хэлэхэд єєрєє ч тvvнд итгэдэггvй 
Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа єєртєє. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам. Бар ба нохой жилтнvvд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, vхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнvvдтэй дажгvй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгvй.

4.ТУУЛАЙ ЖИЛ 
Хонины орд: Ёстой зэрлэг, аальгvй хэрнээ аймшигтай аварга туулай.
Yхрийн орд: Их ялдам, єєрийгєє арьсны ширхгийн дагуу илvvлж таалуулах дуртай 
Ихрийн орд: Гэрийн сургуультай, хамгийн тайван туулай 
Мэлхийн орд: Их залхуу туулай, арай дэндvv ажилгvй 
Арслангийн орд: Бар шиг туулай, гэхдээ нилээд номхон, тvрэмгий биш 
Охины орд: Мэргэн туулай, гэхдээ адал явдал ба эрсдэлд дуртай 
ЖинлYYрийн орд: Дур булаам туулай, бvгд л тvvнд унаж vхдэг 
Хилэнцийн орд: Илбэчин туулай, шидтэн, тvvнтэй хэзээ ч тоглож болохгvй 
Нумын орд: Онцгой туулай, бусдаас хамгийн шилдэг туулай 
Матрын орд: Гуниглангуй, байнга нойрмог бєгєєд нийтэч бус туулай 
Хумхын орд: Авьяаслаг туулай, тvvнтэй хаа ч хэзээ ч явахад аятай. Жинхэнэ анд найз 
Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн vг. Тvvнтэй хамт байхад ёстой янзтай Туулай жилтнvvд хэрэв нохойтой учирвал гал халуун роман vvснэ. Гахайтай бол хил хязгааргvй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хvлээж байснаас ч илvv аятайхан цагийг єнгєрєєнє. Хvсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мєрєєдєєд ч хэрэггvй, ёстой бvтэхгvй.

5.ЛУУ ЖИЛ 
Хонины орд: Агуу луу, хаа ч хамаагvй, нvд аниад ч болсон зvтгэж гарна 
Yхрийн орд: Амттай луу, чихэр л гэсэн vг. Гэхдээ саваа модгvй 
Ихрийн орд: Олон єнгєт луу, хурц тод гэрлээр гялалзаж єгнє 
Мэлхийн орд: Yvлэн дунд хєєрч, элсэн цамхаг босгогч 
Арслангийн орд: Дэндvv луу, заримдаа залхмаар болдог 
Охины орд: Аливааг ягштал баримтлагч луу, vлгэрийн биш ганц луу тул итгэж болно.
ЖинлYYрийн орд: Гадна тєрх маш хувирамтгай, итгээгvй нь дээр 
Хилэнцийн орд: Єргєстэй луу, тvvнийг оролдвол єєрийгєє тvлнэ шvv
Нумын орд: Хамгийн амгалан луу, тvvнд найдаж болно 
Матрын орд: Даруухан луу, луу гэхэд итгэмээргvй, барагтайд анзаарагдамгvй 
Хумхын орд: Далдыг харагч луу, єєртєє шvvмжлэлтэй ханддаг 
Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дvvрэн. Луу жил тєрєгсєд тахиа жилтнvvдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол vvрд хамт, бич жилтнvvдтэй кинон дээрх шиг хайр vvснэ. Луу, гахай, хонь, морь жилтнvvдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас ч бар дажгvй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггvй.

6.МОГОЙ ЖИЛ 
Хонины орд: Аварга могой, залгичихаж мэднэ, чи єєрєє ч анзаарахгvй 
Yхрийн орд: Гоо vзэсгэлэнт наж могой, ер бусын дур булаам 
Ихрийн орд: Хєдєлгєєнтэй бєгєєд хувирамтгай могой 
Мэлхийн орд: Тvvнийг хєдєлгєж амь оруулах хэрэгтэй 
Арслангийн орд: Идэвхтэй могой, их vнэтэй єєрєєр хэлбэл маш ховор, vнэт эрдэнэ шиг гоё сайхан гэсэн vг Охины орд: Нvдний шилт могой, гоё этгээд зvйлд дуртай, ашиглаж чаддаг 
ЖинлYYрийн орд: Yнэнч шударга байхааргvй хэтэрхий эелдэг, нялуун, ховсдож мэднэ 
Хилэнцийн орд: Хэнээр ч хардалтын хар алимыг хазуулж дєнгєнє 
Нумын орд: Шийдмэг могой, тавьсан єндєр зорилгодоо ямагт хvрдэг, гэхдээ ямар аргаар гэдэг нь мэдэхгvй 
Матрын орд: Гvн ухаанч могой, хэмжээлшгvй унаантай ч хэрэглэж мэддэггvй 
Хумхын орд: Урин тачаангуй, нууцлаг, оньсого шиг, ирээдvйг зєгнєж чадна 
Загасны орд: Усны бєгєєд хvйтэн цуст могой Могой жилтнvvд vхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал єєртєє дурлуулж чадна, тэдний дурлал удаан бєгєєд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнvvдтэй дурлал, vл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дєхєж очих ч хэрэггvй.

7.МОРЬ ЖИЛ 
Хонины орд: Хурдын халуун морь, тархи толгойтой гэх шинж ч алга 
Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж єгч магадгvй 
Ихрийн орд: Цэвэр усны морь, хэзээ ч байрандаа зогсож чаддаггvй 
Мэлхийн орд: Манежийн морь, бvхэл амьдралынхаа туршид тойргоор гvйхэд бэлэн. Гэхдээ ингэх хэрэгтэй юу гэдэг л асуулт байна.
Арслангийн орд: Кентавр, юу ч хийж чадна, гэхдээ зєвхєн єєрийнхєє тухай л боддог 
Охины орд: Гvймхий морь, хувирамтгай, бага зэрэг хэрсvv байдал нь ч тvvнийг аврахгvй 
ЖинлYYрийн орд: Циркийн морь, султаныг толгой дээрээ суулгаад бvжиглэж чадна, ер нь тархиндаа орсон болгоныг хийж мэднэ 
Хилэнцийн орд: Зэрлэг морь, мустанг, эмнэг 
Нумын орд: Ажлын морь, элдэв аашгvй 
Матрын орд: Хариуцлагатай морь, онцгой 
Хумхын орд: Унадаг морь, хvсвэл хэнийг ч ямар ч зайнаас гvйцэж чадна 
Загасны орд: Сэтгэл догдлом, дэндvv аашилж байхдаа ч бодлогошронгуй морь Морь ба бар тєгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман vvснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцvv ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бvтэхгvй.

8.ХОНЬ ЖИЛ 
Хонины орд: Тэмцэгч хонь, хамгийн гол нь ялагч хонь 
Yхрийн орд: Сэтгэл татам, жаахан залхуу хонь, залхуу хэтэрвэл баларч магадгvй 
Ихрийн орд: Ааштай хонь, тvvний элдэв vйлдлийн эсрэг хvчтэй тэмцэх хэрэгтэй 
Мэлхийн орд: Сайхан сэтгэлт, сайн хонь 
Арслангийн орд: Бардам, олон хvнд vл ойлгогдом хонь, хэн нэгэнд сэтгэлээ нээх нь нэн ховор 
Охины орд: Эелдэг заримдаа жаахан яршигтай гэмээр хонь 
ЖинлYYрийн орд: Ялагч хонь, тvvнтэй амрагийн харьцаа vvсгэвэл болгоомжтой бай, араар тавьж мэднэ Хилэнцийн орд: Тачаангуй хонь, чадварлаг бєгєєд осолтой. Хурц эвэртэй шvv.
 Нумын орд: Шийдмэг ба их ашигтай хонь 
Матрын орд: Бодлогошронгуй, хэрсvv хонь. Юунд ч бэлэн бєгєєд агуу сэтгэгч, зєгнєгч 
Хумхын орд: Ухаанаа хувирамтгай аашиндаа захируулсан хонь, бусдыг огт тоохгvй.
Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хvрэхдээ жаахан аашгvйтдэг Хонь ба туулай жилтнvvд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил тєрєгсєд хонь, гахайтай кинонд єгvvлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бvх юм vргэлж хэтрvvлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, vхэртэй орооцолдох ч хэрэггvй.

9.БИЧ ЖИЛ 
Хонины орд: Тєвєгтэй ааштай, хvнд бич 
Yхрийн орд: Гэмгvй бич, ємгєєлєл эрсэн мэт 
Ихрийн орд: Хурц ааштай бич, єнгє єнгийн савангийн хєєс хийсгэж, бvгдийн толгойг эргvvлчихэж дєнгєнє Мэлхийн орд: Сайхан сэтгэлт бич, сvvлчийн гадил жимсээ ч єгнє 
Арслангийн орд: Халуун янаг бич, хажуудаа хэнийг ч сvvлнээс нь чангааж байгаад ч хамаагvй торгоож дєнгєнє 
Охины орд: Дэвхрэг бич, хоногийн 24 цагийн турш мєчрєєс мєчирт дvvлнэ 
ЖинлYYрийн орд: Олсон дээгvvр явагч бич, амьдралынхаа туршид тогтвортой тэнцвэрт байдал руу тэмvvлдэг. Таалагдах хvслээсээ болж єєрийгєє сvйрvvлж мэднэ 
Хилэнцийн орд: Дэндvv этгээд, нууцтай шуудай гэсэн vг 
Нумын орд: Хорвоогийн хамгийн сониуч бич 
Матрын орд: Дэндvv шохоорхуу бич, гэвч бvх юм харьцангуй шvv дээ 
Хумхын орд: Хянуур бич, єєрийн нарийн тоглоомоо нуудаг 
Загасны орд: Зохион бvтээгч бич, дандаа хамгийн єндєр дал модон дээр сууж байдаг Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндvv сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцvv байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггvй.

10.ТАХИА ЖИЛ 
Хонины орд: Ёстой дайчин тахиа, алхам бvртээ л дайн дэгдээж vгvй ядаж том хэрvvл маргаан vvсгэх арга саам эрж байдаг.
Yхрийн орд: Амгалан тахиа, амттанд дуртай 
Ихрийн орд: Мєнхийн тулаан, тvvний хажууд байгаа хvмvvст амар жимэр амьдрал зєвхєн зvvдлэгдэх болно.
Мэлхийн орд: Нээлттэй тахиа, гэхдээ тvvнийг хялбархан “гол гаргаж болно”.
Арслангийн орд: Аймшиггvй тахиа, амиа ч єгєхєєс буцахгvй. Гэхдээ хэний тєлєє, юуны тєлєє гэдэг нь чухал биш.
Охины орд: Маш хурц хумстай тахиа 
ЖинлYYрийн орд: Дипломат тахиа, хэнтэй ч аальгvйтэж, дор нь толгойг нь эргvvлж дєнгєнє 
Хилэнцийн орд: Хамгийн мундаг, хурц ухаантай тахиа, хvссэнээ хийж чадна 
Нумын орд: Yнэнч тахиа, хvссэнээсээ илvv vнэнч байж чадна 
Матрын орд: Бvх талаараа маш ховор шувуу, торонд суулгамаар 
Хумхын орд: Зєвхєн єєрт хамаатай асуудлыг л авч vздэг, бусад нь яаж ч байсан хамаа алга 
Загасны орд: Дээврийн азарган тахиа, тvvнийг бvгд сонсож харна Тахиа ба луу бие биедээ ухаангvй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнvvд могой ба vхэртэй тvргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнvvд хэрэв хуягласан хаалга мєргєх л гээгvй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгvйтэх хэрэггvй.

11.НОХОЙ ЖИЛ 
Хонины орд: Ямар ч манан, харанхуйг нэвтэлж хvрч ирнэ. Эзэндээ маш vнэнч нохой 
Yхрийн орд: Маш vнэрч, ялангуяа амьдралын аль сайн сайхан болгоныг мэдрэхдээ сvрхий.
Ихрийн орд: Эрдэмтэн нохой, ялангуяа гоё сайхан дурлал ба сээтэгнэх урлагийн хувьд.
Мэлхийн орд: Ямар ч мєрийг олж чадна, хvсвэл vхсэнийг ч олоод ирнэ 
Арслангийн орд: Сайхан хуцдаг, ганц хуцахад л бvгд vг дуугvй захирагдана 
Охины орд: Шилмэл vvлдрийн нохой, бvх талаараа 
ЖинлYYрийн орд: Нууцлаг, тааваргvй оньсого мэт, тодорхойлохын аргагvй 
Хилэнцийн орд: Тvvнд хазуулж л болохгvй, vхлийн зуулттай 
Нумын орд: Эр хvчтэй, зогсоох аргагvй нохой 
Матрын орд: Болгоомжтой нохой, тvvнд найдаж болно 
Хумхын орд: Маш сэтгэл булаам нохой, бас тэгээд моодны, ухаантай 
Загасны орд: Євєрмєц нохой, сайхан сэлдэг, гvн шумбадаг Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мєн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцvvвтэр. Нохой жилтнvvд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгvй.

12.ГАХАЙ ЖИЛ 
Хонины орд: Янаг хонгор гахай, халуун зvрх, хатуу туурай 
Yхрийн орд: Дотроо бол гахайн торой л гэсэн vг. Маш дур булаам 
Ихрийн орд: Бага жааханд нь эцэг эх, дотнын хvмvvс нь зогсоочихгvй бол хол явах гахай 
Мэлхийн орд: Энхрий ялдам гахай, маш дурламтгай 
Арслангийн орд: Дээд зэргийн нисэгч 
Охины орд: Мєнгє цуглуулагч гахай, их баян болно, голдуу залуудаа 
ЖинлYYрийн орд: Сэтгэл татам, энгийн гахай. Тvvнд бvгд л сайн.
Хилэнцийн орд: Ширvvн дориун гахай, хэцvv ааштай 
Нумын орд: Логик сэтгэлгээтэй, vргэлж хэзээ, хаана, ямар vнэтэйг мэдэж байдаг 
Матрын орд: Гахай гэхэд дэндvv хатуу, гэхдээ бvгд vvний энэ занг єршєєдєг 
Хумхын орд: Аятайхан гахай, vvрд энэ хэвээр анхаарлын тєвд байна.
Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, vргэлж л магтаалд умбаж байдаг. Хэрэв гахай жилтэн туулай ба хоньд дурлавал vлгэрийн мэт маш сайхан харьцаа vvснэ. Харин нохой, хоёр талаасаа нилээд хичээж байж тахиа, луутай хайрын холбоотой байна. Yхэр, хулганатай энгийн биш харилцаа тогтоох ба хvсвэл хайр болон хувирч магадгvй. Могойтой бол ямар ч хайр дурлал байж болохгvй, бvтэх ч vгvй.
]]>
Tue, 06 May 2008 08:02:29 +0800 http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50464
<![CDATA[ӨНГӨӨР ӨӨРИЙГӨӨ ШИНЖИХҮЙ]]> http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50397 1-р сарын 2-оос 1-р сарын 11: УЛБАР ШАР
1-р сарын 12-оос 1-р сарын 24: ШАР
1-р сарын 25-аас 2-р сарын 3: ЯГААН
2-р сарын 4-өөс 2-р сарын 8: ЦЭНХЭР
2-р сарын 9-өөс 2-р сарын 18: НОГООН
2-р сарын 19-өөс 2-р сарын 28: БОР
3-р сарын 1-ээс 3-р сарын 10: ОЮУ НОГООН
3-р сарын 11-ээс 3-р сарын 20: ЦАГААН СААРАЛ
3-р сарын 21: ХАР
3-р сарын 22-оос 3-р сарын 31: ХӨХ ЯГААН
4-р сарын 1-ээс 4-р сарын 10: ХӨХ
4-р сарын 11-ээс 4-р сарын 20: МӨНГӨЛӨГ ӨНГӨ
4-р сарын 21-ээс 4-р сарын 30: ЦАГААН
5-р сарын 1-ээс 5-р сарын 14: ЦЭНХЭР
5-р сарын 15-аас 5-р сарын 24: АЛТЛАГ ӨНГӨ
5-р сарын 25-аас 6-р сарын 3: ЦАГААН ШАРГАЛ
6-р сарын 4-өөс 6-р сарын 13, мөн 6-р сарын 24: СААРАЛ
6-р сарын 14-өөс 6-р сарын 23: ЭЛГЭН ХVРЭН
6-р сарын 24: СААРАЛ
6-р сарын 25-аас 7-р сарын 04: УЛААН
7-р сарын 5-аас 7-р сарын 14: УЛБАР ШАР
7-р сарын 15-аас 7-р сарын 25: ШАР
7-р сарын 26-аас 8-р сарын 4: ЯГААН
8-р сарын 5-аас 8-р сарын 13: ЦЭНХЭР
8-р сарын 14-өөс 8-р сарын 23: НОГООН
8-р сарын 24-өөс 9-р сарын 2: БОР
9-р сарын 3-аас 9-р сарын 12: ОЮУ НОГООН
9-р сарын 13-ээс 9-р сарын 22: ЦАГААН СААРАЛ
9-р сарын 23: ЦАЙВАР НОГООН
9-р сарын 24-өөс 10-р сарын 3: ХӨХ ЯГААН
10-р сарын 4-р 10-р сарын 13: ХӨХ
10-р сарын 14-өөс 10-р сарын 23: МӨНГӨЛӨГ ӨНГӨ
10-р сарын 24-өөс 11-р сарын 11: ЦАГААН
11-р сарын 12-оос 11-р сарын 21: АЛТЛАГ ӨНГӨ
11-р сарын 22-оос 12-р сарын 1: ЦАГААН ШАРГАЛ
12-р сарын 2-оос 12-р сарын 11: СААРАП
12-р сарын 12-оос 12-р сарын 21: ЭЛГЭН ХVРЭН
12-р сарын 22: ХАР НОГООН

УЛААН: Сэтгэл татам, хайраар дvvрэн. Хайр дурлалын асуудалд орооцолдох дуртай. Ихэнхдээ хөгжилтэй, хөдөлгөөнтэй байх боловч гунигтай, урам хугарах vе ч бий. Бусадтай харилцаа тогтоохдоо сайн, ичимхий бvрэг зангvй.

ЦАГААН ШАРГАЛ: Өрсөлдөх дуртай, хөнгөн шингэн. Хэзээ ч ялагдах дургvй, ихэнхдээ хөгжилтэй байдаг. Найдвартай, бvрэг биш. Хайр дурлалаа болгоомжтой сонгодог, дурлахдаа удаан. Зөв шийдвэр гаргахын тулд удаан тэвчээртэй хvлээх чадвартай.

ХАР НОГООН: Таашаал сайтай, гадаад vзэмжийг чухалчилдаг. Материалист шинж чанар ихтэй. Ажил амьдралынхаа төлөө төлөвлөгөө, дэс дараалалтай зvтгэдэг. Арвич хямгач. Хэрэггvй зvйлд эрсдэлд орохыг хvсдэггvй. Удирдан зохион байгуулах чадвартай. Хvнтэй амархан нөхөрлөж чаддаг.

СААРАЛ: Хvний анхаарлыг өөртөө татаж чаддаг, амьдралын эрч хvчээр баялаг, нөхөрсөг. Ургуулан бодож, мөрөөдөх чадвартай. Сэтгэлийн хөдлөлөө нуудаггvй, заримдаа хувиа хичээдэг. Бусдын амьдралыг гэрэлтvvлдэг бөгөөд тохирсон газарт зөв vг хэлдэг.

НОГООН: Ямар ч нөхцөлд дасан зохицдог, бусадтай амархан танилцдаг. Ухаалаг, тансаг зvйлд дуртай, өөртөө итгэлтэй, эрvvл мэндээ анхаардаг, шийдэмгий, тэвчээргvй, бусдыг удирддаг. Амьдралдаа цорын ганц, жинхэнэ хайрыг хvлээдэг.

АЛТЛАГ ӨНГӨ: Юу зөв, юу буруу болохыг мэддэг. Хөгжилтэй, шударга, нvvрэмгий. Бусдыг захирах гэж оролддоггvй. Сэтгэл нь маш хурдан тавгvйтдэг. Маш эмзэг тул найз нөхөдтэй болох нь төвөгтэй байдаг.

ЯГААН: Цаг vргэлж бvхнийг өөрийн хийж чадах хамгийн дээд бололцоогоор хийхийг хvсдэг. Бусад хvмvvст туслах, хамгаалах дуртай. Гэвч заримдаа эсрэг бодолтой болдог. Vлгэрийн юм шиг хайрыг хvсдэг.

ШАР: Илvv дутуу зvйлгvй, эелдэг, vнэнч, өглөгч, ааш сайтай. Бусдад итгэдэг, харилцаанд тэргvvлэгч байдаг. Хvний доор орох маш дургvй. Бусдын төлөө шийдвэр гаргах тун дуртай. Романтик хайрыг эрж хайдаг.

ЭЛГЭН ХVРЭН: Ухаалаг, хvчтэй, бие даасан, юу хийхээ мэддэг нэгэн. Олон нийтэч байх дуртай ч, бусдыг тоолгvй өөрийнхөөрөө хийхээс буцдаггvй. Тоглоом даадаг. Ухаантай, гvйлгээ ухаан сайтай боловч залхуурах хандлагатай.

УЛБАР ШАР: Хариуцлагатай бөгөөд нийцтэй харилцааг эрхэмлэдэг. Зорьсондоо хvрэхийн тулд их ажилладаг, хөдөлмөрч. Өрсөлдөх дуртай. Хэнд ч итгэдэггvй боловч нэгэнт зөв хvнээ олсон бол эцсээ хvртэл итгэдэг.

ХӨХ ЯГААН: Нууцлаг, сэтгэл татам, хvлээцтэй, бусдад нөлөөлөх дуртай, хэзээ ч хувиа хичээдэггvй нэгэн. Найз нөхдийнхөө дунд нэр хvндтэй. Тухайн өдөр ямархуу байдалтай байхыг тогтооход бэрх. Учир нь сэтгэл санаа нь тогтворгvй, хувирч байдаг.

ЦАГААН СААРАЛ: Тайван боловч амархан сэтгэлээр унадаг. Нэлээд хартай бөгөөд жижиг юман дээр ч хошуугаа цорвойлгоно. Дотоод мэдрэмж сайтай, ажилсаг, хувиа хичээхийг vзэн яддаг. Мөн энэрэнгvй, нигvvлсэнгvй. Найз нөхдийнхөө төлөө юугаа ч зориулахад бэлэн.

МӨНГӨЛӨГ ӨНГӨ: Ургуулан бодох, мөрөөдлийн цар хvрээ ихтэй. Иймээс шинийг санаачлагч байдаг. Ичим¬хий, тэмvvлэгч, бардам, өөртөө итгэлтэй, шинэлэг бvхэнд нээлттэй зан чанартай. Юмыг амархан сурдаг. Сэтгэл дундуур байдлаасаа болоод гэр бvлийн амьдрал нь ээдрээтэй.

ЦАГААН: Гал дөлтэй, дайчин. Тийм учраас хурдан атаархдаг, бvх юманд тийм ч хурдан санаагаа илэрхийлэхгvй. Эрхэмсэг байдалтай, хvнийг зөв юман дээр урамшуулахыг мэддэг. Заримдаа өөрийгөө бусад хvмvvсээс дээгvvр гэж vздэг. ХАР: Эрvvл чийрэг. Зоригтой, хvчтэй, эрх чөлөөтэй, санаачлагатай. Нэг их өрөвдөөд баидаггvй. Шийд¬вэр гаргахаасаа өмнө сайн бодож найдвартай алхам хийдэг. Хайр дурлалыг ч өвөрмөц байдлаар амилуулах дуртай.

ЦАЙВАР НОГООН: Тайван, зөөлөн. Хvч хэрэглэсэн ямар ч юманд дургvй. Хэрvvлээс хол явахыг хичээдэг. Гэхдээ юуг хаана хэлэхээ мэддэг. Мэдрэмтгий, уян зөөлөн, хөгжилтэй.

БОР: Хөдөлгөөнтэй, чөлөөтэй, хөнгөн шингэн шинж чанартай. Бусдыг өөртөө нэг их ойртуулдаггvй. Хэнтэй ч амархан дотносодоггvй. Дотносож чадах ч vгvй. Гэсэн хэдий ч дурламтгай. Сонирхол нь ч хурдан буурдаг. Тохирох хvнээ олтлоо хайсаар л байна. Гэвч ихэнхдээ энэ дэлхийд олоход ч бэрх тиим хvн хайна.

ЦЭНХЭР: Өөртөө нэг их итгэлтэй бус, гэхдээ хэрэгтэй цаг vедээ маш шийдэмгий, зоригтой байж чаддаг чанартай. Хээнцэр. Донж маягийг тааруулдаг. Сэтгэл зvрхнийхээ дуудлагаар биш ухаан бодлоо илvvд vзэж сонголт хийдэг.

ХАР ХӨХ: Анхаарал татсан, таашаал сайтай, амьдрах дуртай, амьдралд хайртай нэгэн. Ерөнхийдөө хийж байгаа юмандаа анхаарлаа төвлөрvvлж чаддаггvй. Хайр дурлалд гал халуун, мэдрэмтгий, сэтгэл хөдлөлтэй байж болох талтай. Гомдоосон хvнийг бараг уучилдаггvй.

ОЮУ НОГООН: Сэтгэл хөдлөл нь гэнэт, хялбар өөрчлөгддөг. Ганцаардмал. Аялах дуртай. Vнэнч сайн сонсогч. Гэхдээ ярианд амархан итгэдэг. Хайр дурлалыг олох нь тvvний хувьд хvнд бөгөөд хайр дурлалаас болж амархан сэтгэлээр унах магадлалтай. ]]>
Mon, 05 May 2008 19:17:25 +0800 http://dulamsuren.blog.banjig.net/post.php?post_id=50397